Лондон хотод олимпийн наадам удахгүй эхлэх тул тус хотын цагдаа нар тун
сэрэмжтэй ажиллаж байна. Өчигдөр цагдаа нар террорист халдлагатай
холбоотой байж болзошгүй зургаан хүнийг баривчилжээ.

Лондон хотод олимпийн наадам удахгүй эхлэх тул тус хотын цагдаа нар тун сэрэмжтэй ажиллаж байна. Өчигдөр цагдаа нар террорист халдлагатай холбоотой байж болзошгүй зургаан хүнийг баривчилжээ.
Баривчлагдсан этгээдүүдийн тав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 18-30 насны хүмүүс байсан аж. Тэд Шотланд цэцэрлэгийн ойролцоо ямар нэг зүйлд бэлтгэж байгаа тухай учир битүүлэг зүйл ярилцаж байсан аж. Өмнө нь энэ мэт тохиолдод хэд хэд гарсан учир Их Британий цагдаагийн газараас олимпийн наадмын үеэр ямар нэг террорист халдлага гарахаас сэрэмжилж тэднийг саатуулсан байна.
Э.Мөнх