АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо "Memoriad-2016" оюуны олимп болж байгаа бөгөөд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин оролцож байгаа юм.
Тэгвэл оюуны олимпийн эхний төрөл болох "Хурдны хөзөр"-д ОУ-ын Мастер Т.Энхжин хүрэл медаль хүртжээ. Тэрээр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэсэн байна. Мөн хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplication"-д Д.Биндэръяа мөнгөн медаль хүртжээ. Тэрээр 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсон байна.