Төрийн
далбааны төрсөн өдөр маргааш тохиож байгаа билээ. Монгол Улсын Үнд-сэн хуулинд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж заасан байдаг. Мөн эдгээр нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг билээ. Сүүлийн жилүүдэд ялангуяа Бээжингийн олимпоос алтан медаль авс¬ны дараахнаас төрийн далбаагаа Монголчууд өргөнөөр хэрэглэх болж, хаа сайгүй мандуулах болсон. Үүнтэй зэрэгцээд төрийн дал¬баандаа хүндэтгэлтэй хандах асуу¬дал орхигдож, буруу зөрүү хийгдсэн далбаагаар эх оронч үзлээ илэрхийлэх болсон нь харамсалтай. Иймээс монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан. Төрийн далбааны өдрийг жил бүрийн 7-р сарын 10-ны өдөр байхаар хуульчилсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж эхлээд байна. Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг юм. Төрийн далбааны өдрийг ганц манай улс тэмдэглэдэггүй, дэлхийн олон улс оронд бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тухайлбал: Аргентин 6-р сарын 20-нд, ОХУ 8-р сарын 22-нд, АНУ 6-р сарын 14-нд тэмдэглэдэг.

Д.Ундрах 24tsag.mn