Эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхээ хөнөөн, хадам аав, эмэг эх,
эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээгийн шүүх хурал Чингэлтэй
дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд дөнгөж сая эхэллээ.

Эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээгийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд дөнгөж сая эхэллээ. Хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгчээр Г.Буяннэмэх нар оролцож байна. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Эрүүгийн тухай тусгай хуулийн 91.2.3, 91.2.6, 91.2.8, 91.2.12, 91.2.15,
91.2.16, 153.1, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, 147.2 гэсэн 12 зүйл
ангиар буруутган, цаазын ял оноосон. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч ялыг хэвээр баталсан юм. Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаж, хяналтын шатны шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан билээ.
Б.Чимэг