Иргэд бизнес дэх төрийн оролцоог багасгахыг хүслээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Эдийн засаг, бизнесийн итгэлийн индекс 2012” судалгааг гаргасан байна. Ингэхдээ бизнес эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг, тэрхүү асуудлыг хэрхэн зохицуулах талаарх санал зөвлөмжийг бизнес эрхлэгчдээс авч, боловсруулжээ. Бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд төрөөс баримталж буй бодлого хэр хүртээмжтэй байгааг тогтооход судалгааны зорилго орших бөгөөд МҮАҮТ-аас энэ жилээс эхлэн уг судалгааг жилд хоёр удаа явуулж байхаар болжээ. Энэхүү судалгааг нийслэл болон долоон аймгийн хамруулан нийт 3790 хүнээс авсан бөгөөд оролцогчид нь бизнес эрхлэх орчинд “дунд” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, бизнес дэх төрийн оролцоог багасгах, хуулиа дагаж, шударга өрсөлдөх хэрэгтэй байгаа талаарх дүгнэлт судалгаанаас гарсан байна. Энэхүү дүгнэлтийг шинэ Засгийн газар бүрэлдэж буй энэ үед хэрэгцээтэй санал зөвлөмж гэдгийг МҮХАҮТ-аас онцолж, цаашдын бодлого, чиглэлд нэмэр болох учиртай гэж үзэж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn