Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яргуй нүдлэх цагаар

2016-11-22
0
ЖИРГЭХ

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өчигдөр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болсон билээ. Энэ жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд Балсангийн Лхагвасүрэнгийн “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэг тэргүүлж, Баттөрийн Мягмаржавын “Хөххүү”, Пүрэвхүүгийн Батхуягийн “Зэрлэг зөрлөг” өгүүллэгүүд удаалсан юм. Ингээд та бүхэндээ тэргүүн бүтээл болох Балсангийн Лхагвасүрэнгийн “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгийг толилуулж байна.


 


Мөр өвгөнийх өвөлжөөнөөсөө нүүлээ. Сайхан хөх ямаад нь үүр цүүрээр тургилан хөлнөөс хөглөрсөн хөх бууцаа орхин, хөх гол нь бургилан урсдаг хөх уулс нь тэнгэрийн өехийд тулан ихэмсэгхэн дуниарах хангайгаа зорьлоо. Нар дээр мандсан хойно Мөр өвгөнийх энд байгаагүй юм шиг алга болсныг мэдэж багагүй сандарсан хүн бол Дамба даргынх гэх эх адаггүй хөглөрсөн айлын тарган шар авгай.


“Залуу хүн гэхэд дандаа нөмгөн явж байх… Айлд нөмгөн орох муу л гэдэг, тэгээд өглөө босох дургүйг нь яав аа”. Мөр өвгөн ингэж дургүйцэнгүй байдаг ч “Олон нялх нойтон хүүхэдтэй ядарсан бүсгүй амьтан…Миний хоёр охиноос ялгаа юу байхав. Бүсгүй хүн ном эрдэм, ажил төрөл муутай байна гэдэг мөн ч тусгүй ээ. Тэгээд энэ хань ижил шүү юм нь Дамба байж таардаг нь ч юув. Дарга ховордсон цагийн дарга даа зайлуул. Багийн дарга гээд л айл хэсэж аяга тагш юм эргүүлэхээс өөр ямар ажил энэ хүнд байна аа. Өөрийнхсөн юм бол ганц сайн ороолгоод авах юмсан. Дарга нэр зүүгээд самбаганаж явахын оронд хэдэн хүүхэд, орон гэр, эхнэр хүүхдээ өөд нь татдаг болоосой” гэж халаглан, хайрлан бодох нь ч бий.


Дамба даргын эхнэр тарган шар авгай сурсан зангаараа тарагны хөрөнгө авах санаатай аминдаа л эрт босоод Мөр өвгөнөөс эмээн хоёр гурав залгасан хүүхдийнхээ өлгийний бүсээр цулцгар харвингаа ороосон болоод хойд хамар дээрээ аахилан гартал өвөлжөө бууц нь цэмбийгээд өөрийнх нь саяхан боссон ор дэрнээс ч цэвэрхэн харагдаж байлаа.


“Хм…Мөр гуайнх хачин айл шүү. Нүүлээ, энээ тэрээ гэж хэлж болно оо доо. Саахалт улс байна даа. Тэгээд ч хаврын хаварт тарагны хөрөнгө залдагийг ямар мэдэхгүй биш…


Одоо ч мөд тараг бүрэхээ өнгөрөв байна. Уул нь мал жилбэтэй тараг байтугай л элбэг байхаар байна санж” гэж бодмоглон гэртээ орвол Дамба дарга гуай хиртэй шар бүсээ хайн хэдэн хүүхдийнхээ ор дэрийг хөглөрүүлж байлаа.


-Чи чинь унтаж унтаж босоод цай цүй ч уусан юмгүй хаачих нь вэ. Ганц удаа ч болов хурга ишиг тавилцаад өгдөг болоосой. Жаахан жаахан саагаад тавихгүй бол цаадуул чинь сүдээд бараг сүүгээр чацга алдаж байна.


-Чи дуугүй бол гэм…Хэдэн хурга ишгээ яахыгаа өөрөө мэд. Мөр гуайнхыг ачаалалцаж өгөхгүй бол оройтох нь…Алив, чи бүс олоод өгөөч. Багийн хурлын зар тараах гэж бас нэг том ажил байна цаана чинь…


Ийм нэг яриа хөөрөө Дамба даргынд өрнөж байхад Мөр гуайн нүүдэл газрынхаа талд ороод хэдэн хөх ямаа нь нүүдэл хөсгөө дагаж биш дагуулж явлаа.


Мөр гуай ганц жаргаж явлаа. “Сайхан амьтад даа, миний хэдэн хөх золигнууд. Та нарыгаа яргуйнд цатгахгүй юм бол Мөр Мөр биш болог” гэж бардам давилуун бодож явахад хөгшин нь аанай л хоёр охиноо эгээ дэргэд нь байгаа адил өхөөрдөн энхрийлж явлаа.


“Зусландаа буунаа гэдэг охид минь ирлээ л гэсэн үг дээ. Олон л жил сурлаа, яасан ч дуусдаггүй эрдэм ном юм. За тэгээд дууслаа гэхэд ус нутагтаа ирэхгүй л гэлцэх юм. Энэ өвгөн л их юм мэдэж байдгаараа миний хоёр охины мэргэжил энэ суманд байтугай аймгийн төв дээр ч байхгүй гэх шив. Мөдхөн охидоо сургууль номоо дүүргэхээр нь хот орноо гээд иш мухаргүй зүтгэх вий дээ. Санаагаар болдог бол нутаг орондоо ирвэл аштай юу даа. За даа, тэгээд Мөрийнх гэдэг айлын явдал суудал ажил төрлийг би ч, өвгөн ч биш энэ хэдэн хөх ямаа л мэддэг болоо шив. Эд хаашаа зүглэнэ. Манайх тийшээ. Хүн өтөлнө гэдэг хачин юм. Малд хүртэл мэдүүлээд… Өнөө муу Дамбынд тарагны хөрөнгө өгч амжилгүй үүр цүүрээр хөдөлсөн нь эдний л аяг аашийг дагаад тэр.


Энэ хэдэн цадиггүй хөх ямаа яргуйнд цадах нь Дамбын хэдэн халтар хүүхэд тараг идэхээс илүү болтой”.


Мөр гуай хөгшинөө ажиглангуй…


“Зайлуул хоёр охиноо л бодож яваа даа. Зусландаа буугаад хэд хоног хот явуулна байгаа. Охид маань зун ирээ ч үү, үгүй ч үү. Зав зай гэж байх биш. Ээж нь очвол гэр орон нь нүүгээд очсоноос ялгаа юун билээ. Би яахав. Энэ хэдэн хөх золиг байхад хамаг л ажил ундраад байх нь тэр” гэж бахтайхан бодоод хэдэн сөрөвгөр сахлаа хөдөлгөн мишилзэх нь их л сэтгэл хангалуун байгаагийнх.


Ямаандаа мэдүүлсэн ч юм шиг, яргуй нүдлэх урин цагийг дагуулсан ч юм шиг ийм нэгэн нүүдэл хангайгаа өгсөж явахад Дамба дарга хойд хамар дээрээ гараад өвгөний эзгүй өвөлжөөг халшран харж дэмий л шилэн хүзүүгээ гэмшингүй илж зогсоог тарган шар авгай нь хотон дотроосоо доогтойхон харж, “ачаалалцах айл чинь байгаа л биз дээ…Дамба дарга гуай” гэж доогтойхон бодонгоо “ёстой л нүүж баймаар өдөрсанж. Хэзээ нэг Мөр гуайнх шиг хүүхдүүд томроод санаж бодох юмгүй сайхан айл болж налайх юм бол доо” гэж санаашран сааг…сааг…сүүг…сүүг…гэн асгарах сүүний чимээгээр сэтгэлээ сүлэн тулман хөхтэй халтар ямааныхаа халуун хондлойд нүүрээ наалаа.


Дамба дарга их л ундууцангуй эхнэрийнхээ хажуугаар өтөг бургиулан өнгөрч үг дуу ч үгүй мордоод арилж өглөө.


Яргуй нүдлэх цагийн урь орсон амгалан хөх өдрийн наран дэргэд юм шиг ээж Дамба даргын хэдэн бор хүүхэд хотон дотроо хурга ишигээ ноолон хөглөрнө.


Энэ өдрөөс хойш бараг хагас сар болж ээ.


Мөр өвгөн өдөр бүр сэрвийсэн хөх цохионы хэцээс Дамба даргын зуслан өөд дурандаж дэмий л толгой сэгсэрнэ. Санахын аргагүй холоос усны шувууд хүртэл ирээд үүр саваа засчихаад байхад… Мал хуйгаа боддоггүй юмаа гэхэд нялх нойтон хүүхэдтэй бүсгүй амьныг бодож болмоор доо… Мод толгойных нь хөх утаа тийм гэх шиг суунаглана.


Хариугүй борооших янзтай хөх үүрээр Дамба даргын гадаа тэрэгний хөллөгөө буулгах чимээнээр тарган шар эхнэр нойроо харамлан сэрж ядаад,


-Хэн бэ… Дамба уу… Яв чи цаашаа, тэр чигээрээ яв. Битгий ирээрэй, би эндээ хэдэн хүүхэдтэйгээ хөх өтгөн дотор шигдээд зусая яадгийн. Хүн амьтан намайг биш чамайг л муу хэлнэ биз гэж үглээд чимээ хүлээтэл дуу гарсангүй. Харин өрхийг нь цэлийтэл хуулаад гэрийн бүс шурдхийн тайлах сонсогдлоо. “Энэ чинь айл хунар хэсэж яваад солиорчихоогүй байлтай” гээд мөн л урд хормойгоо өшиглөн нөмгөн гарвал Мөр өвгөн хөмсөгөө өргөн сүрдэм ширвээд туурганы уяа тайлангаа


-Юугаа хийгээд дэмий зогсоод байгаа хүн бэ чи?! Орж тогоо шанагаа янзал. Хүүхдүүдээ хувцасла гэм…гэжээ.


Ачааллаад дуусах алдад Дамба дарга сүнс сүлдгүй болсон амьтан айлын хотны захад чөдөрлөж орхисоор байгаад турж эцсэн хөгшин морио давиран сажлангаа “За байз үүцээ задлаад сайхан өөхтэй хавирга чанаж байхаа өнөөх минь юу л мэдээ аж” гэж бодмоглон урд гүвээн дээрээ гартал яах аргагүй гэр бараа нь ачаалаад хөдлөх янзтай.


Үгүй ерөө, энэ муу эхнэр чинь бүр задрах нь ээ, эзгүй хойгуур гэр бараагаа сандаагаад, юун нүүж суух манатай, улс нийгмийн ажлын араас явсаар ядарч үхэх гэж байхад мунхаг амьтан ч болдоо гэсээр омог ихтэй давхиж ирээд Мөр өвгөнийг харан хий нь гарсан гүзээ шиг шалчийн толгойгоо илэн мориноосоо буулаа. Мөр өвгөн үг дуу ч үгүй чөдрөөр ар нуруун дундуур нь гөвшиж өгөөд түүчээ тэрэгний хайнагны чөрхийг өөдөөс нь шидлээ.


Дамба дарга ачаагаа хөтлөн Мөр өвгөний аль хэдүйн тоосруулан тууж одсон малынхаа араас “Очихгүй гээд яалтай” гэсэн шиг халшран алхаж явахад эхнэр нь эгээ л зөгий дүнгэнэх адил яршигтайгаар ар өвөрт нь үглэн бас нэг муу хардмар аядан бага хүүгээ бүр нэг сурцтай аргагүй алхаан дундаа хөхүүлж явлаа.


Түүчээ хайнаг үе үе чөрхөө чангаан арагш суух нь “тэнэж тэнэж ирчихээд өнгөрсөн хойно юундаа яараав дээ, Дамба дарга минь гэх шиг, замын хажуугаар үй зайгүй дэлгэрсэн хөх яргуй дөрөөний суранд элэгдэж түрий нь эргэсэн муу банхар гутлыг нь шоолон инээх шиг ч алив бүхнээс жийрхэн халширч явахдаа “Хм,Төр улс нь төрхөө алдсан цагийн дарга ч бол доо, ядарсан чавганц ч чамаас арай дөнгүүрсэн” гэх Мөр өвгөний үг чихнээс нь салахгүй нургиж нүүр нь халуу оргиход ичиж нэрлэхсэндээ ойрд бараа нь харагдаагүй эзэндээ эрхлэх аядан урд хойно нь орон бөөвөгнөн гүйх хөгшин нохойгоо “Жов, жов гэм” хэмээн сүр бараа далайлган хөөх дуунаар үглэж гомдоллосоор нэгэнт залхаж байсан эхнэр нь ч бас алхаа сааж сүүлчийн тэргэн дээр эвлэгхэн зассан хашлаганд үүр ноохойндоо эрхлэх гөлөгнүүд шиг шомбойлдон байх хэдэн хүүхдээ бараадан алхлаа.


Хаврын цэнхэр зэрэглээнд хучуулан үлдэх говийн бор уулсаас алхам алхамаар алсарч их нүүдлийн сүүлчийг мушгин хөдөлсөн ийм нэгэн нүүдэл Дамба даргын ухааны үүдийг нээж хөдөлсөн юм болов уу.


Бүсээ засаж бүслээд дориун дуугаар хөөг хөөг хэмээн залхуутайхан алхах нүүдэл хөсөгт хүч нэмээд тооно даруулсан уяаг ягштал чангаллаа.


Тэгээд эхнэрээ дуудан морио өгч ачаа хөсгөө хөтлүүлээд сүү үнэрсэн сөөвгөрхөн хүүгээ гар тосон авч өвөртөө хийн өхөөрдөн үнэрлэх зуур “Миний хүүхдүүдээ, томоотой суугаарай, хашлага даваад унав” хэмээн овоо нэг эцэг хүн шиг зоримог чанга алхав.

 

Балсангийн ЛХАГВАСҮРЭН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    2 цаг 13 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    2 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    2 цаг 22 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    3 цаг 51 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    4 цаг 12 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    5 цаг 26 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    6 цаг 19 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    6 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    7 цаг 6 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    7 цаг 26 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    8 цаг 5 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    8 цаг 11 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    8 цаг 18 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    8 цаг 22 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    8 цаг 32 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    10 цаг 6 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    10 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 0 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    11 цаг 23 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    11 цаг 35 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК