Өнөөдөр шилжилт хөдөлгөөн хийх эцсийн өдөр

Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн хоёр сарын хугацаанд түр зогссоноос үүдэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй байгаа иргэд цөөнгүй байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас сануулж байна. Монгол Улсын Засгийн газраас иргэний цахим үнэмлэхийг эхний удаа үнэ, төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийгдэж хаягийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд иргэд тодорхой хэмжээний төлбөртэйгээр шинэ үнэмлэх авах юм.
Д.Ундрах 24tsag.mn