
Тэрээр энэ байр сууриа Германы телевизэд ярилцлага өгөхдөө илэрхийлсэн юм. Асад АНУ Сирийн хямарлыг дэгдээхэд тусалсан ба алан хядагдад энэрэнгүй хандсан түүгээр ч барахгүй тэдэнд улс төрийн дэмжлэг үзүүлнэ хэмээж буй. Түүнчлэн АНУ үүсгэсэн нөхцөл байдал болон энгийн иргэд амь насаа алдсны төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн Сирийн ерөнхийлөгч Туркийн босогчдыг дэмжснийг буруутган Анкара тэдний сөрөг хүчинд контрбанд явуулах боломж олгосон гэж үзэж байгаа. Асад Вашингтонтой хэлэлцээ хийхээс татгалзахгүй байгаа агаад түүний засгийн газар Сирийн асуудлыг шийдвэрлэхэд туслах хүсэлтэй аль ч улс оронтой хамтрахад үүд хаалга нь нээлттэй байгаа гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр Кофи Ананы энхийг сахиулах ажлыг дэмжихийн зэрэгцээ түүнийг “НҮБ-ын хэцүүхэн ажлыг сайн гүйцэтгэж байгаа” хэмээн сайшаасан юм. Сири өнгөрсөн гуравдугаар сараас Асадыг дэмжигч болон эсэргүүцэгчдийн мөргөлдөөнтэй тулгарах болсон. Гэвч өнөөдөр энэ байдал нь иргэний дайн болон даамжираад байгаа. Дайны хөлд 16 мянга гаруй энгийн иргэд хохироод байгаа юм.
Э. Мөнх