хязаалан насанд түрүүллээ

1. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Монгол улсын алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн зээрд түрүүлжээ.
2.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат "Эрдэнэт" Уулын баяжуулах үйлдвэрийн Жаргалсайханы хээр. Төв аймгийн Лүн сумын харьяат Монгол улсын манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэл уясан.
3.Төв аймгийн Баянцагаан сумын харьяат ХХ зууны их хүлэгч Данзаннямын Даваахүүгийн хүү Баянбатын хонгор 410 номертэй. Өнгөрсөн жил төрийн их баяр наадамд долоо хурдалсан.
4. Завхан аймгийн Яруу сумын харьяат "Тавантолгой транс" Дашзэвэгийн Давгадоржийн зээрд. МУ-ын тод манлай уяач Данзаннямын Даваахүү уясан.
5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Нямлхагвын хээр. Дундговь аймгийн Луус сумын харьят Аймгийн алдарт уяач Чулуунбаатарын Алтансүх уясан. Хэд хоногийн өмнө Өмнөговь аймгийн бүсэд түрүүлсэн” аж. Энэ жилийн хязаалан ийнхүү тодоржээ.
Ц.Болор