Циркийнхэн Казахстаны “Эко Ази” наадмаас алтан медаль авлаа

“Шинэ цирк” төвийн дэргэдэх “Уран нугаралт” студийн Д.Отгонцэцэг багшийн шавь Э.Хулан ОХУ-ын Якутын Сахад болсон олон улсын өсвөрийн циркчдийн III наадмын хүрэл цом “Мамонтёнок”-ийн эзэн болжээ. Монгол, Япон, Итали, Испани, Япон, Хятад, ОХУ зэрэг 17 орны циркчдийн 30 гаруй шилдэг үзүүлбэрээс манай уран нугараач шалгарсан бөгөөд Испани, Оросын циркийн тусгай шагнал хүртсэн байна. “Шинэ цирк” төвийнхөн энэхүү тэмцээнд гурав дахь удаагаа оролцсон нь энэ юм. Мөн Казахстаны Астана хотод энэ сарын 1-8-нд болсон “Эко Ази” наадмаас алтан медаль авчээ. Наадамд оролцсон үзүүлбэрийг тус циркийн захирал, найруулагч Ч.Хатанбаатар найруулсан юм.
Д.Ундрах 24tsag.mn