ОХУ-ын Чит хотоос 115
ширхэг баавгайн савар илрүүлжээ

ОХУ-ын Замын цагдаагийн шалган өнгөрүүлэх хэсгийн ажилтан Чит хотод нэгэн машиныг шалгах үеэрээ 115 ширхэг баавгайн савар илэрүүлсэн тухай Забайкалын хязгаарын Замын цагдаагийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын иргэн Улаан-Үд хотоос Хятадтай хил залгах бүсэд орших Забайкальск тосгон луу чиглэн явж байсан байна. Баавгайн савруудыг сайтар битүүмжлэн хэдэн давхар хайрцаганд хийсэн байжээ. Ардын эмчилгээнд ихээр ашигладаг баавгайн савар Хятадад төдийгүй Азийн орнуудад өндөр үнэтэй байдаг учраас хулгайн аргаар хил давуулдаг ангуучид сүүлийн үед олшроод байгаа юм байна.
Ц.Болор