Үндэсний их баяр наадмын шагайн харвааны хэсгийн харваа өнөөдөр шагайн
асарт эхэллээ. Энэ жил Дорноговь, Өмнөговь, Дундговь, Баянхонгор,
Сэлэнгэ, Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дархан-Уул, Улаанбаатараас нийт 41
багийн 550 гаруй шагайн харваач оролцохоор бүртгүүлжээ.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны хэсгийн харваа өнөөдөр шагайн асарт эхэллээ. Энэ жил Дорноговь, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дархан-Уул, Улаанбаатараас нийт 41 багийн 550 гаруй шагайн харваач оролцохоор бүртгүүлжээ. Харваачдын дунд хамгийн залуу нь 17 настай байгаа бол хамгийн ахмад нь 74 настай аж. Шагайн харваанд Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 14, Гарамгай мэргэн 17, Мэргэн 25, дэд мэргэн 10 оролцож байгаа юм байна. Тус харваа нь 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон аж.
Ц.Болор