
Европын холбооны улсуудын засгийн газрын тэргүүнүүд зөвлөлдөн хүндхэн нөхцөлд ороод буй Испанийн төв банкинд 30 тэрбум евро төвлөрүүлэхийг зөвшөөрчээ. Дампуурлын ирмэгт хүрээд байсан Испанид өнгөрсөн зургаадугаар сард европийн орнууд 100 тэрбум еврогийн зээл олгож байсан. Гэвч эдийн засгийн хүндэрлээс хараахан гарч чадалгүй удаах зээлээ авахад хүрээд байгаа юм.
Төр засгийн тэргүүнүүд Испанийг санхүүгийн хүндэрлээс гаргахад туслах, асуудлыг зөв шийдвэрлэх талаар олон цагийн турш хуралдсан юм. Хуралдааны үр дүнд энэ сарын сүүл гэхэд төлөвлөсөн хөрөнгийг төвлөрүүлэхээр болжээ. Испаний засгийн газрын бонд одоогоор 7 хувьтай байгаа.