Яг одоо “Цэнгэлийн манлай ” концерт эхлэх гэж байна

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын “Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн концерт яг одоо 15.00 цагт Соёлын төв өргөөнд болно. Мөн орой 18.00 цагт дахин тоглогдоно. Хүндэтгэлийн концертын салхийг хагалан Гавьяат жүжигчин Э.Амартүвшин “Монгол далай” дууг эгшиглүүлэх бол Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Хээрийн салхитай аялгуу” дуугаараа хүндэтгэл үзүүлнэ.Мөн “Сүлд” чуулгын дуучин М.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа тэргүүтэй уран бүтээлчид төрийн хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөх юм байна. Энэ жилийн наадмын хүндэтгэлийн концертыг УДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд найруулж, “Хувьсал” продакшны найруулагч Г.Цоггэрэл, туслах найруулагчаар Л.Болд нар ажиллаж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn