Аман хүзүүдсэн хязаалан хасагджээ

Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас, баяр наадмын хурдан морины салбар комисс албан ёсны мэдээгээр Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр аман хүзүүдсэн юм.
Гэвч аман хүзүүнд хурдалсан Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээрийг эрлийз гэсэн шалтгаанаар хасч, зургаад хурдалсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, “Унаган хурд” галын гишүүн Д.Баяраагийн өнгөрсөн жилийн төв бүсийн түрүү Шувуухай хүрэнг урагшлуулахаар болжээ.
Ц.Болор