
Улаанбаатарт үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.Төв болон зүүн зүгийн нутгийн зарим, баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад хэсгээр баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.