
Төв цэнгэлдэх хүрээлэн рүү энэ сарын 11,12-нд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус “Мохатма Ганди”-ийн гудамжаар явж үйлчилнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаас их багтаамжийн 20 автобус Хүй долоон худаг руу явна.
7 сарын 13-нд МУБИС-ийн баруун талын буюу хойшоо явах автобусны зогсоолоос тус бүр их багтаамжийн 20 автобус, энэ сарын 11,12,13-нд хотын “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20, “Хүй 7 худаг” хүртэл үйлчилнэ. Мөн Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 30 автобус үйлчилгээнд ажиллана.
Тасалбарын үнийн хувьд
Офицеруудын ордон, 7 буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 1000 төгрөгөөр
• 3,4-р хорооллын эцэс, “5 шар”, “Ханын материалын комбинатаас” - Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 700 төгрөгөөр
• Төмөр замын буудлаас – Хүй долоон худаг хүртэл бага багтаамжийн автобус 300 төгрөгөөр
• Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-иас – Хүй долоон худаг хүртэл Их багтаамжийн автобус 800 төгрөгөөр тус тус үйлчилнэ.
• "Төв цэнгэлдэх хүрээлэн" хүртэл үйлчлэх бусад чиглэлүүд тухайн чиглэлийн тогтоосон үнийг хэвээр мөрдөн ажиллана.
Б.Чимэг