
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна Чингэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч, жолооч тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг ажиллаж байна. Харин дотор нь Хан-Уул дүүргийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм байна. Эмнэлгийн ажилтнууд 09.00 цагаас наадмын үйл ажиллагаа дуустал ажиллах аж.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд ажиллаж байгаа яаралтай тусламжийн баг иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бол дотор талд ажиллаж байгаа баг бөхчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн үүний хажуугаар бөхийн барилдаан үзэж буй наадамчдад эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ажиллаж байна.
Б.Чимэг