Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр албан ёсоор эхэллээ.

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр албан ёсоор эхэллээ. Төрийн Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа болж, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмыг нээж үг хэллээ.