Байгаль, дэлхийн өнцөг булан бүрт буй хүн, амьтан, ургамал болон тэдний зохилдолгоо гээд хамгийн энгийн атлаа, гайхамшигтай сэдвээр дэлхий нийтийн гэрэл зурагчид, сонирхогчдын дунд жил бүр “National Geographic” хэмээх шилдэг гэрэл зургийн уралдаан зарладаг билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган уран бүтээлчид аяллын шилдэг хөрөг зураг, байгалийн гэрэл зураг, торгон агшин, шилдэг өнцөг, чөлөөт орон зай номинациудад бүтээлээ ирүүлснээс таны заавал үзэх ёстой шилдэг гэрэл зургуудыг танилцуулж байна.












