2016.12.14, Лхагва гараг / Билгийн тооллын: 16
Өвлийн дунд цагаан хулгана сар, нэг цагаан мэнгэтэй Цагаан морь өдөр
Аргын тооллын: 2016.12.14, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.34-17.00
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/.
Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.