08.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэг болно.
09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Аймаг, дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх нь” сургалт болно.
10.00 цагт ЭМЯ-ны Б танхимд Эх, нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг 21 аймаг, ЭХЭМҮТ-д хандивлана.
10.30 цагт Нийслэлийн АН-ын байранд тус намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад орон сууцны түлхүүр гардуулах ёслол "Прогресс" барилгын материалын дэлгүүрийн баруун хойно болно.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос С.Баярцогтын оффшор дансны талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Blue Sky” зочид буудлын 3 давхарт АН-ын даргад нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ажиллагаа болно.
16.00 цагт: Монголбанканд тус банкны Мөнгөний бодлогын зөвлөл мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл (1)