С.Зориг агсны хэргийн шүүх хурал өнөөдөр 10 цагаас болохоор товлогдсон билээ. Тэгвэл дөнгөж сая шүүх хурал хаалттай эхэллээ.
Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох юм. Мөн өнөөдрийн шүүх хуралд хоёр шинжээч, нэг гэрч ирсэн байна.
Харин шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ.
Бид шүүх хурлын талаар эргэн мэдээллэх болно
Б.Энхжин
Сэтгэгдэл (2)