
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын гарьд М.Баяржавхланг долоо давж заан цолын болзол хангалаа. Мөн Архангай аймгийн харьяат улсын заан Д.Рагчаа, улсын харцага Ө.Бат-Оршихоор давлаа. Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Т.Санчир, улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын харцага Л.Пүрэвжав нар учраа таарч барилдаж байна.