Нөөлөг салхи нь борооны бөөн үүл /Cb/, аадар хур тунадас, аянга цахилгаан ажиглагдах үед гэнэт богино хугацаагаар салхины хүч эрс ширүүсэх үзэгдлийг хэлдэг.
Нөөлөг салхитай үед салхины чиглэл тогтворгүй, хурд жигд бус буюу 18-25 м/с түүнээс их байж болдог байна. Тиймээс бороо орж байгаа үед сонор сэрэмжтэй байх нь өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаална хэмээн ОБЕГ-аас зөвлөв.