Өвлийн дунд илүү цагаан хулгана сар
Дөрвөн ногоон мэнгэтэй Хөх морь өдөр
Аргын тооллын: 2017.1.7, Бямба гараг
Наран ургах шингэх: 08.41-17.16
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.