10:00 цагт: СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэдтэй уулзалт хийж, тайлан хурал хийнэ. /Улаанбаатар зочид буудлын хойно /
11:00 цагт: Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд гавьяат тамирчин Б.Гангаамаагийн сэтгүүлчидтэй хийх уулзалт болно.
11:00 цагт: Гадаад паспорт, Иргэний цахим үнэмлэхний сунгалт, олголт болон бүртгэлийн үйлчилгээ, зохиогчийн эрхийн асуудаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хаяг: ОӨУБЕГ-ын Төв байрны хурлын танхимд/ Цэцэг төвийн ард /
11:00 цагт: БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 9,10-ны өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г МҮХАҮТ-д зохион байгуулна. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар оролцоно.