зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орших эс оршихын зөрлөг дээр

2017-1-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баяр ёслол төгөлдөр өндөрлөж, түүнийг өөрчлөх шинэ аянд мордоод буй монголчууд бид орших, эс оршихын зөрлөгт хүссэн ч, эс хүссэн ч тулж ирээд байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд парламентын шинэ бүрэлдэхүүн гарч ирэх бүртээ Үндсэн хуулиа өөрчлөх их ажлыг эхлүүлж, үр дүнд хүрсэн эс хүрсэн түүх огт мартагдаагүй байна. Тухайлбал, 2000 \1999\ онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг “дордохын долоо” нэрээр  монгол хүн бүр мэддэг болжээ. Үүнийг тэрлэн суугаа судлаач Үндсэн хуулийг огт өөрчлөхгүй  гэж гэдийдэггүй нэгэн бөгөөд харин ч судалгаа шинжилгээнд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэл бүхий өөрчлөлт шинэчлэлийг хүсдэг нэгэн билээ. Гэхдээ энд нэмэлт, өөрчлөлтийн талаарх асуудлыг хөндөх гэсэнгүй харин ардчилсан, шинэ Үндсэн хуулиа өөрчлөхийн өмнө түүнийг бид хэрхэн ойлгож, хэрэгжүүлж байгаа талаар үзэл бодлоо өөрийн судалгаанд тулгуурлан хуваалцах гэсэн юм.

1990 онд өмнө нь мөрдөгдөж байсан\1960 оны\ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар Монгол Улсад шинэчлэлийн “асар хүчтэй үер буусан”  билээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн дэлхий дахинд болж байсан глобаль өөрчлөлтөөс бид хоцроогүй юм. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс\тэр үеийн нэрээр\-д 1980–аад оны дунд үеэс эхэлсэн өөрчлөн байгуулалтын давалгаа, Хятадад болж байсан оюутны хөдөлгөөн, зүүн европын орнуудад “сэвэлзсэн” ардчилалын салхи гэх мэт гадаад ертөнцийн өөрчлөлтүүд дээрх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өдөөгч нь байсан билээ. Мөн дотоодод бий болсон шинэчлэлийг хүссэн залуучуудын нэгдэл ч өөрчлөлтийн суурь зарчмыг бий болгоход нөлөөлсөн байна. 1988 оны 11 дүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны 5 дугаар бүгд хурлын тогтоолд “БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах тухай” заалт оржээ. Үүний үр дүнд 1989 оны 2 дугаар сарын 2-нд “БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс байгуулах тухай” МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 20 дугаар тогтоол гарч, комиссын даргаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Батмөнх,  комиссын нарийн бичгийн даргаар МАХН-ын Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хэлтсийн дарга Б. Чимид нарыг томилж байжээ. Ийнхүү 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ардын Их Хурлын 11 дэх удаагийн 8 дугаар чуулган хуралдаж, 1960 оны Үндсэн хуулийн оршил хэсэг болон 82 дугаар зүйлд байсан нэг нам удирдан чиглүүлэгч байх заалтыг хасаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байна. Энэ нь төрийн болон намын нийгэмд гүйцэтгэх үүргийг зааглахад чухал алхам болсон юм. Тухайн үед улс төрийн шинэчлэлийн гол зорилго нь нийгмийн амьдралын бүх талыг ардчилах замаар хувь хүний ашиг сонирхлыг нийт нийгмийн ашиг сонирхолтой зөв хослох, хүний чөлөөтэй хөгжлийг хангах явдал байлаа.

 

 Аливаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг суурь зарчмын өөрчлөлт, тухайн Үндсэн хуулийн суурь зарчмыг  өөрчлөхгүйгээр  нэмэлт, өөрчлөлт хийх гэсэн хоёр үндсэн хэсэгт ангилан авч үздэг. Тэгвэл 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь өмнөх өөрчлөлтийн хамт суурь зарчмын өөрчлөлт байсан билээ. Учир нь төрийн тухай ойлголтыг онолын түвшинд ч, зохион байгуулалтын түвшинд ч өөрчлөн, шинэчилсэн юм. Тухайлбал, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн “БНМАУ-ын төрийн дээд эрх барих ёс” гэсэн нэгдүгээр бүлэгт а\ БНМАУ-ын Ардын Их Хурал, б\ БНМАУ-ын Бага Хурал, в\ БНМАУ-ын Ерөнхийлөгч гэсэн хэсгүүдийг оруулж, хоёрдугаар бүлэгт “БНМАУ-ын Засгийн газар” гэсэн нэмэлтийг хийн, 1960 оны Үндсэн хуулийн гурав, дөрөвдүгээр бүлгийг тус тус хүчингүй болгосон байна. Энэ нь 1924, 1940, 1960 оны Үндсэн хуульд байгаагүй цоо шинэ зарчмын өөрчлөлт байсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “БНМАУ-ын  Бага Хурлын гишүүнийг БНМАУ-ын Ардын Их Хурал нэр дэвшсэн хүн нэг бүр дээр хэлэлцэж саналыг нууцаар гаргаж сонгоно. Ийнхүү сонгоход хууль ёсоор бүртгэгдсэн намуудын нэрийн жагсаалтаар нийт сонгогчийн саналыг шууд, нууцаар хурааж, түүний дүнг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын гишүүний мандатыг зохих тооны санал авсан намуудад хувь тэнцүүлэн хуваарилана...” хэмээсэн байх бөгөөд энэ нь Монгол Улсад урьд өмнө нь огт байгаагүй олон урьгалч үзлийг хүлээн зөвшөөрч, нэг намын  тогтолцоог халах өмнөх өөрчлөлтийн үргэлжлэл болсон байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П. Очирбат БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулганд тавьсан “БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн төсөл” илтгэлдээ: “... Манай төрийн эрх барих дээд байгууллагыг өөрчлөн шинэчлэх асуудлын агуулгын гол нь түүний зохистой бүтэц бий болгож, төр, засгийн эрх мэдлийг харилцан хамаарал, зөв тэнцэлтэй хуваарилах хамгийн оновчтой шийдвэр гаргахад оршиж байна” хэмээн төрийн эрх мэдлийг хуваарилж, хяналт, тэнцвэртэй байлгах Ш.Л. Монтеськегийн ардчилсан онол зарчмыг хуульчлан баталгаажуулах суурийг тавьжээ.   

 

Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтүүдийн үр дүнд орчин үеийн улс орнуудын төрийн байгуулалт дахь Ерөнхийлөгчийн болон парламентын Бүгд Найрамдах Улс гэсэн хоёр үндсэн хэлбэрийн парламентын хэлбэрийг сонгон  улс орныхоо хөгжлийн цаашдын чиг баримжааг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагын тогтолцоонд Ардын Их Хурал гэсэн түүхэн нэрийг ард олны саналын дагуу хэвээр үлдээж, бүрэн эрхийг нь шинэчилсэн байна. Түүний онц эрхийн хүрээнд БНМАУ-ын Үндсэн хуулийг батлах, өөрчлөх, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч сонгох, чөлөөлөх, огцруулах, Улсын Бага Хурлыг сонгох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, ажлынх нь тайланг хэлэлцэх, Үндсэн хуулийн хяналтын зөвлөл, Засгийн газрын Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Улсын ерөнхий прокурор зэрэг дээд албан тушаалтныг батлах, өөрчлөх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг батлах зэрэг зангилаа асуудал хамаарч байлаа. Мөн үүний хамт авсаархан, мэргэшсэн бүрэлдэхүүнтэйгээр байнга ажиллаж, хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах үүрэг бүхий төрийн эрх барих дээд байгууллага Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Үүний тулд намуудын нэрийн жагсаалтаар Сонгуулийн хуулийн дагуу сонгогчдын саналыг авч нийт саналын дүнд тухайн намын авсан саналын мандатын тоогоор Бага Хурлын гишүүдийг бүрдүүлжээ. Тэгэхдээ Ардын Их Хурлын депутатуудын дотроос буюу шаардлагатай бол намын гишүүн ба гишүүн бус өөр хүний нэрийг дэвшүүлэн Ардын Их Хурал нэг бүрчлэн хэлэлцэж, депутатууд саналаа нууцаар гарган олонхийн санал авсан хүнийг Бага Хурлын гишүүнд сонгогдсонд тооцож байжээ. Тухайн үедээ Бага Хурлыг дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргаас гадна 50 гишүүнтэй байхаар тооцоолжээ. Мөн ийнхүү Улсын Бага Хурлыг бүрдүүлэх нь шууд хийгээд төлөөллийн ардчилалыг хослуулсан, шударга ёсны зарчимд нийцсэн арга зам гэж үзэж байв. Ардын Их Хурлын 9 дүгээр чуулганы хуралдаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П. Очирбат тавьсан илтгэлдээ “Бага хурлын гишүүн ямар хүн байх вэ? гэдэг асуудал хөдөлмөрчдийн анхаарал их татаж байна. Төрийн эрх барих байнгын дээд байгууллагад сонгогдож ажиллах хүнийг онож сонгоод зохих түвшинд нь хүргэн ажиллуулж чадвал ард түмний засаглалыг бодитой хэрэгжүүлэхэд шийдвэрлэх нөлөөтэй билээ” гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “...хамгийн гол нь байнга ажиллах хууль тогтоох дээд байгууллагын гишүүн бол нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүй, оюун санааны амьдралын улсын хэмжээний гол асуудлыг бие дааж шийдэх чадвартай, засаг, төрийн ажилд мэргэжиж дадлагажсан, нэг үгээр хэлбэл төрийн мэргэшсэн зүтгэлтэн байх ёстой” гэжээ. Энэ нь цоо шинэ байнгын ажиллагаатай хууль тогтоох байгууллагыг бий болгоход, гишүүдийн үүрэг хичнээн ихийг тодотгосон хэрэг юм. Энэ зарчим нь яваандаа мөнгөний шалгуурт унаж, төлөөллийн ардчилалын утгыг алдагдуулан байнгын ажиллагаатай парламентад мөнгөөр уралдан сонгогдох боломжийг нээсэн байна.

 

Төрийн байгуулалтын шинэчлэлийн анхны зургийг гаргасан МАХН-ын Төв Хорооны 1988 оны V бүгд хурлын баримт бичигт Ардын Их Хурлын даргыг төрийн дээд албан тушаалтан болгох санааг анх дэвшүүлсэн. Гэвч хөдөлмөрчдийн болон эрдэмтдийн гаргасан саналыг харгалзан Үндсэн хуулийн нэмэлтийн төсөлд Ерөнхийлөгчийн тухай оруулж хэлэлцүүлэн баталсан байна. Ийнхүү 1924 оны Үндсэн хуульд “тэргүүлэх дарга Да жунтангүй улс болно” гэснээр биш, шинээр Ерөнхийлөгчийн институцийг бий болгосон билээ.  

 

Эдгээр өөрчлөлтийн хүрээнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийг “Засгийн газар” гэж нэрлэх болсон. Энэ өөрчлөлт зөвхөн нэрээр хязгаарлагдаагүй бөгөөд кабинетийн зарчмаар ажиллах цоо шинэ “төрийн хуулийг биелүүлэх үндсэн дээр улс орноо удирдаж, хууль тогтоох байгууллагын өмнө үйл ажиллагаагаа хариуцан хэрэгжүүлдэг” байгууллагыг бий болгох асуудал байлаа. Энэ бүхэн ардчилсан зарчмыг үндсээ болгосон төрийн харилцааны үнэт зүйлсийг шинэ Үндсэн хуулиар бататган бэхжүүлэх шаардлагыг бий болгосон юм. Тухайн үеийн их өөрчлөлт, тэр дундаа нийгмийн улс төрийн хүрээн дэх шинэчлэл өөрчлөлт нь бүх нийтээр ардчилалд суралцах, улс төр, эрх зүйн өндөр соёл эзэмшихийг гарцаагүй шаардсан төдийгүй Монгол хүн сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх суурийг бэлтгэсэн гэж хэлж болох юм. Гэхдээ бид энэ бүх өөрчлөлтийг ардчилсан шинэ Үндсэн хуулиаараа баталгаажуулсан боловч ард иргэддээ түүнийг таниулах, цоо шинэ үнэт зүйлсээр баримжаалсан соёлыг  төлөвшүүлэх ажлыг орхигдуулсан юм. 1990-1992 онд хийгдсэн суурь, зарчмын өөрчлөлтүүд нь  нэг нийгмийн төлөв байдлаас нөгөө нийгмийн төлөв байдалд шилжих шилжилтийн үетэй давхцаж байсан билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 33 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 46 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 28 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 28 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 28 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 28 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК