Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүгэл судлалын тойм

2017-1-31
0
ЖИРГЭХ

Нүгэл судлалын тойм  /Егөөдөл/


 



Нүглийн тухай ойлголт



Нүгэл гэж юу вэ? гэхээр орчин үеийн хүмүүс ихэд гайхан, "гажигтай байх аа" гэх буюу "хоцрогдсон новш" гэж ад үзэх нь мэдээж. Ганц нэг хүн: "1930-аад оны үед сүм хийд шатахад л түүнтэй устсан байх. Одоо бол нүгэл байхгүй нүхэндээ орсон" гэж ярина. Энэ бол тун үнэнд ойртсон үг. Уг нь буяны эсрэг үйлдлийг нүгэл гэдэг байсан юм шиг санагддаг. Зах зээлийн нийгмийн хөгжлийн зүй тогтлоор буян нүгэл хоёрын ялгаа үндсэндээ арилсан хэрэг. Хүмүүсийн ихэнх нь: "Хорвоод ариун юм гэж юу байгаа юм бэ? Нүгэл бол буян, баянд хүрэх зам байхгүй юу. Нүгэл хийлгүйгээр баян болсон буянтан ганц ч байхгүй. Битгий тэнэгтээд бай" гэж зүтгэж байна. Худлаа хэлэх, хулгай хийх, залилах зэргийг хүртэл нүгэлд оруулж байсан түүхэн баримт байдаг. Гэтэл өнөөдөр оюуны чадамж өндөр байгаагийн илэрхийлэл буюу капиталист овсгоо гэж үзэх боллоо.


Тэгэхээр нүгэл гэдэг нь өөрт байгаа боломжийг ялгалгүй ашиглаж, хөрөнгийн хуримтлал буй болгож нэр хүндийн өндөрлөгг хүрэх арга гэдэг нь тодорхой байна. "Нүгэл нүхэндээ орсон" гээд байгаа нь тэр хүнд өөрт нь гүнзгий шингэж харагдахгүй болсон буюу харагдсан ч буяны хэлбэр маягтай үзэгдэж байгаатай холбоотой. Нүгэл мандтугай.



Нүглийн эзэн хэн бэ?


 

Нүгэл бол монголд хувьчлагдаагүй байгаа, хувьчлагдах ч боломжгүй оюуны үнэт зүйл мөн. Овсгоо самбаа зориг зүрх гаргах юм бол хэн ч түүнийг ашиглаж санасандаа хүрч болно. Социализмаас өмнөх үед лам нар хийгээд сүсэгтэй хүмүүс нүгэл үйлдэхийг эрс цээрлэж "арван хар нүгэл" хэмээн үзэл номлол гаргаж байсан гэдэг. Гэтэл хүний эрх, эрх чөлөө хангагдсан өнөө үед лам нарын дунд хүртэл нүгэл үйлдэн ашиг олж, капиталист овсгоо гаргаж байгаа сийрэгхэн толгой олон бий. Аливаа ном буяны ажлыг шоу маягаар үйлдэж, дүвчин дүрийг худал эсгэн сүсэгтэн хүмүүсийг үнэн бишрүүлж байгаа нь буяны өмсгөлтэй нүгэл л дээ. Манай засаг төрийн дээдсүүд бол нүглийн ач буяныг хүртэж байгаа хуучнаар бол бузартсан, орчин үеийнхээр бол ариуссан бурхад мөн. Тэдний ихэнх нь хувьсгалын улаан шуурган дундаас нүглээр хөөрхөн хөрөнгийн үүсвэр атган гарч буян хураасны дээр сонгуулиар буянтны дүр эсгэн худал ярих урлагаар тодорч гарсан ардын элч, тэнгэрийн бошгууд л даа. Тэдний нүгэл бол дандаа буян болон бусдад тусаж байдаг "цагаан" нүгэл. Хэд хэчнээн худлаа ярьж, хулгайн юмыг хүртсэн ч бузартах нигуур байхгүй. Ийм амьд бурхад чуулсан газар нүгэл байдаггүй бөгөөд ард түмэн хэзээ ч сайн нэр зүүдэггүй аж. Бурхантай газар бугтай гэж үнэн байх.



Нүглийг "буянжуулах" урлаг


 

Нүглийн "буянжуулах" нь манай нийгмийн бүх хүрээнд таран түгэж, хүмүүсийн ур ухааныг дайчилж байгаа үйл явц юм. Нүгэл нь олон талт үйл ажиллагаа учраас зарим нөхцөлд гэмт хэрэг хэмээх бүр эсрэг зүйлтэй холбогдох нь бий. Тийм учраас нүгэл нь үйлдэж байгаа хүнээсээ маш цэмцгэр няпг нямбай, бусдын нүдийг хуурах тийм нандин урлагийг шаарддаг. Зарим нүгэл бол нэлээд баян, мөнгөтэй хүн үйлдэхгүй бол шууд гэмт хэрэг болж шоронгийн хаалга татуулж болно. Мөнгөтэй, бэлтэй хүн бол үйлдсэн нүгэл нь гарцаагүй хүнд гэмт хэрэг болсон ч цагдаагийн болон шүүхийн "бурханд" ахиухан өргөл өргөөд л буянтнаар тодорч дээдсийн суудалдаа суусан хэвээрээ үлдэх жишээтэй юм. Энд нүглийг "буянжуулах" урлагийн онцгой нууц оршиж байх жишээтэй. Ер нь асар том нүглийг "буянжуулах" үйл ажиллагаа нь дээдсийн хүрээнд л явагддаг юм. Тэтгэврийн хөгшид болон төсвийн мөнгө харсан амьтад бол хичнээн ч "гоё" нүглийг буян болгон чимээгүй хүртэж чадахгүй. Харин тэд жижигхэн нүгэл үйлдсэнийхээ төлөө том эрсдэл амсахыг үгүй гэх арга байхгүй, тэгэхээр Монголд нүглийн чөлөөт бүс бий гэж ойлгох хэрэггэй. Тэнд ямар ч нүгэл нь гэмт хэрэгтэй холбогдохгүй. Холбогдлоо ч хууль үйлчлэхгүй. Тэнд нүглийг "буянжуулах" нууцад нэвтрэх эрдэм билигт гаршсан хөрөнгө мөнгөтэй хүн л нэвтэрдэг юм. Та тайван бай.



Нүглийн ирээдүй


 

Нүгэл үйлдэх нь манай амьдралын хэв маяг болж улам олон чиглэлээр салбарлан хөгжих нь тодорхой байна. Зарим эдийн засагч манай ядуу эдийн засгийг хөгжүүлэхэд далд буюу "нүглийн эдийн засаг" онцгой нөлөөтэй гэж үзэжбайхад, генетикчид"Монгол хүний цусанд нүглийн эс бүрэн бүрэлдэж цаашдаа ерөөсөө нүглийн амьтан болно" гэсэн таамаг дэвшүүлжбайна. Харин социологчид "Нийгмийн ядуулаг хэсгийн хүрээнд бичил нүглийн тоо илүүтэй байгаа нь буяныг харх мэт идэж дуусгах магадлал өндөр байна" гэж дүгнэх аж. Энэ бүгдээс үзэхэд нүгэл хөгжих зам нь бүрэн чөлөөтэй болж улам бүр "сонгодог" агуулгатай болох нь ойлгомжтой. Гэхдээ нүглийн хөгжилд төрийн оролцоо гарцаагүй хэрэгтэй. Өнөөдөр төр засаг үүнийг баттай ойлгожжижиг хулгай, танхай бяцхан залилан зэргийн тоог ялигүй хязгаарлаж харин авилга, дээдсийн хүүхдийн хар тамхины наймаа, томоохон мөрийтэй тоглоом зэрэг нүглийг хөхүүлэн дэмжиж, хүрээ хязгаарыг нь тэлэх бодлогыг битүүхэндээ барьж байна. .. Ийм томоохон нүглийг баян чинээлэг, дээгүүр албан тушаалын хүмүүс хийдэг учраас дархлаа сайтай, вирусжуулах нөлөө нь илүү учир түлхүү хөгжүүлэх нь зүйн хэрэг. Зарим гадаадын иргэд манай орны нүглийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулжбуйг дурдахгүй өнгөрөх аргагүй. Шөнийн цэнгээний газар, эмсийн хүрээлэн, мөрийтэй тоглоомын газар зэрэг дэлхийд алдартай нүглүүдийг тэд л оруулж ирж Монголчууд бидний нүдийг нээж байна. Төр засаг маань тэднийг зөөлөн гараараа илбэн таалж байгаа нь "нүглийн сүү"-гээр нь ард биднээ угжиж оюун санааг маань түргэн вирусжуулах ухаан гэхээс өөр аргагүй. Түүний цаана тэдний хаядаг авилгын "хүнд эд" гэдэг нь салах юм биш. Жинхэнэ нүглийн "хар халим" гэсэн үг. Тийм "халим"-ны шөл уусандаа л төрзасгийн зарим эрхмүүд маань ядаргаанд орчихгүй ядуу орноо чирж явна. Ура! "Хар халим"-ны шөл мандтугай!



Н.Даваадаш Тоншуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 43 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 8 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 31 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 57 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 12 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 52 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 6 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 36 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 6 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 35 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК