Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103-р байрны 13 давхраас 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим 21 настай Б.Х гэх залуу унаж амиа алджээ гэсэн мэдээлэл дуулиан тариад байгаа.
Нас барсан залууг олны танил эрхэмийн хүүхэд гэгдэж байсан бол тэрээр "Эмоци" продакшны жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Талийгаачийн цонхоор нь унасан байр нь УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгын хүүгийнх байсан тухай ч дуулдаж байна.
Хэрэг болсон байранд 12 залуу архи ууж, наргиж цэнгэсэн байдалтай байсан талаар цагдаагийн албан хаагч мэдэгдсэн. Гэхдээ архи уусан гэх боловч үнэн хэрэгтээ мансууруулах бодис хэрэглэсэн ул мөртэй байжээ. Учир нь цуг байсан нэг нь цонхоор унаж амь насаа алдчихсан байхад сандарсан, тоож байгаа хүн байхгүй байсан тухай цагдаагийнхан хоорондоо ярилцсан гэх мэдээлэл байна.
Цонхоор унасан 21 настай залууг яагаад хориглоогүй. Амиа хорлох гэж байгааг нь хараагүй эсэхийг тодруулахад тэнд байсан 12 залуу хариулж чадахгүй байсан гэх мэдээлэл байгаа юм. Цагдаагийнхан очиход залуус огт сэтгэлийн хөдөлгөөн үзүүлэхгүй. Нэг найз нь амь насаа алдсан байхад сандарч, айсан дүр төрх огт харуулаагүй гэлээ.
Тиймээс тэдгээр залуусаас шээсний шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгахаар болжээ. Эхний үзлэгээр мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй дүр зураг илэрсэн байна. Тэнд байсан залуусын дунд амьд хөгжмийн хамтлагийнхан байсан байна. Нэрд гарч яваа тус хамтлаг нь сүүлийн үед болсон амьд хөгжмийн наадмын хэд хэдэн удаагийн шагнал авч байжээ. Талийгаач 21 настай залуу нь СУИС-ийн Радио телевизийн сургуульд суралцаж байсан гэх мэдээлэл байна. Мөн амьд хөгжмийн хамтлагтай холбоотой гэх мэдээлэл байгаа юм.
Хэрэв дээрх залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуулийн 188,1, 192,3,4 192,2 192,1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (41)