БСШУСЯ-наас зарласан Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах журмын дагуу чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт боллоо.
2017 оны 01-р сарын 30-ны өдөр МЧБХ-ны сургалт дасгалжуулалт, техникийн түр зөвлөлөөс зохион явуулсан сонгон шалгаруулалтанд чөлөөт бөхийн 11 дасгалжуулагч мэргэжлийн ур чадварын шалгалт болон шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмын 2-р бүлгийн шалгалтаас бусад шаардлагуудын дагуу сонгон шалгаруулалтад оролцлоо.
Шалгаруулалтад дараах дасгалжуулагчид өндөр оноо авсан байна.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч: “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга
Эрэгтэй шигшээ баг: ОУХМ Б.Батзориг
Эмэгтэй шигшээ баг: “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан
Залуучуудын шигшээ баг: “Хангарьд” клубын дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарыг шалгаруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлэхээр болсон байна.
Токио-2020 олимпийн циклд ажиллах чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтаар шалгарсан дасгалжуулагчдыг БСШУСЯ-ны спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл эцэслэн батална.