Авилгатай тэмцэх газар Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл анхан шатны шүүх хэргийг хянаад яллах дүгнэлтэд тодруулах зүйл байгаа тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас анх шалгаж эхэлсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Харин Г.Дэнзэн түүнд холбогдох хэргийг улс төрийн захиалгатай зохиомол хэрэг үүрүүлэх гэж байна хэмээн удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.