Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Flames” гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан үндэсний брэнд болж өргөжиж байна

2017-2-09
0
ЖИРГЭХ

Хадлан загварын дээлээрээ хэрэглэгчдийн эчнээ танил болсон   “Three Flames” ХХК-ийн захирал Т.Хонгорзулаас аянчид,  аялагчдад зориулсан бүтээгдэхүүнүүдийнх нь талаар бяцхан тодруулга авлаа. 

-Монголын анхны  аяны брэндийн үндэслэгч “Flames” компанийн үүсгэн байгуулагдсан үеийн түүхээс яриагаа эхэлье?


-“Three Flames” ХХК 2016 оны 11 сарын 26-нд албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Түүнээс өмнө 10 жил өрхийн  үйлдвэрлэл хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байлаа. Аяны хувцас хэрэгсэл үйлдвэрлэх болсон нь амьдралаас үүдэлтэй гэх үү дээ. Манай гэр бүлийн хүн хөдөө явах дуртай ангийн, аялалын  хоббитой. Нөхрийгөө аялалд яваад ирсний дараа хувцсыг нь угаах үүрэг айын эзэгтэйд оногдоно. Байнгын хими цэвэрлэгээнд өгөөд байх эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Гадны сайн гэсэн олон брэнд хувцаснуудыг хэрэглэж үзэж байсан. Гэхдээ эдэлгээ болоод бусад тал дээрээ учир дутагдалтай санагдсаныг нуугаад яахав. Тэгээд бодсон л доо. Цэвэрлэгээг гэрийн нөхцөлд хийх боломжтой, монгол хүний биеийн онцлогт тохирсон, эдэлгээ даадаг аяны хувцас хэрэгсэл хийж үзвэл яадаг бол гэж. Ингээд нөхөртөө зориулж дээрх шаардлагуудыг хангасан анхны аяны хөнжлөө хийсэн. Азаар ч гэдэг юмуу манай анхны бүтээгдэхүүнүүдийн эзэд өндөр зэрэглэлийн хэрэглээтэй олны танил хүмүүс байж таарсан. 


-Сумогийн Их аварга Дагвадорж байх нь ээ дээ. Таны бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэдэг шүү дээ?


-Тиймээ. Их аварга болон түүний нөхөд манай байнгын үнэнч үйлчлүүлэгчид. Аяны хөнжлийн анхны худалдан авагчдын нэг нь Дагвадорж Аварга. Аварга том биетэй стандарт аяны хөнжлүүд багадаад байдаг байсан юм билээ. Тэр утгаараа туршилт болгож нөхөртөө хийсэн аяны хөнжлийг хараад манайд хандсан. Анх залгахад нь би чихэндээ итгээгүй./инээв/ Хэн нэгэн нь тоглож байна л гэж бодсон. Тэгээд очиж уулзаад бүтээгдэхүүнээ үзүүлтэл бидэнд өөрт тулгардаг бэрхшээлүүдээ хэлээд, монгол залуус ийн хийж бүтээхийн хүсэл эрмэлзэлд хөтлөгдөж байгаа нь сайн хэмээн урамшуулсан. Ингээд Их аваргынхаа хэлсэн бүхнийг тусгаж, өөрт нь зориулсан аяны хөнжлийг хийж өгөөд, түүнээс хойш захиалга тасрахаа больсон доо. 


-Flames брэндийн аяны хөнжил ямар давуу талтай юм бэ?


-Чийг нэвтэрдэггүй, тоос шороо татдаггүй, зөөлөн дулаан, угааж цэвэрлэхэд хялбар, эдэлгээ урт. Манай аяны хөнжил гурван давхараас бүтдэг. Хамгийн дотор талд нь дулаан, тав тухыг мэдрүүлэгч зөөлөн материалтай. Дунд давхарт .... Гурав дахь буюу гадна талд ..... Гадаа -40 градусын хүйтнийг тэсвэрлэх чадвартай. Саяхан манай нэг үйлчлүүлэгч маань хөдөө явж байгаад шатахуун нь дуусч хээр хонох болж. Өмнө нь манайхаас хөнжил авчихаад ерөөсөө хэрэглэж үзээгүй байсан юм билээ. Тэгээд арга буюу ачааныхаа тэвшин дээр ороо засаад унтсан гэсэн. Маргааш нь уулан дээр гарч сүлжээтэй болмогцоо залгаад “танай хөнжил байсан учраас л би амьд гарлаа” гээд маш их баярлачихсан ярьсан. Дараа нь дахин хэд хэдэн удаа холбогдож “ах нь тайгад явна. Үнэхээр дулаахан юмаа. Баярлалаа” гэж хэлсэн. Ер нь манай үйлчлүүлэгчид талархлын сэтгэлээ харамгүй хуваалцдаг шүү. Тэр нь бидэнд илүү сайныг хийх хүсэл бэлэглэдэг юм. 


-Идэр есийн хүйтэнд гадаа хоноход даарах нь гэж ойлголоо?


-Тиймээ, манай аяны хөнжлийн өөр нэгэн давуу тал бол гадаах температураас  хамаараад тохируулж болно. Өөрөөр хэлбэл гадаа дулаан байх юмуу эсвэл айлд хонох болбол гудсан хэсгээ давхарлаад нөмрөх хэсгээ нимгэлж болно. Мөн зундаа хөнжлөө дэлгээд гэр бүлээрээ унтчихаж болно. Сүүлийн жилүүдэд хүмүүс зуны урин дулаан цагт гэр бүлээрээ амралт зугаалгаар явах нь элбэг болж байна. Хүн болгоны тоогоор гудас хөнжил бэлтгэхэд овор хэмжээнээс эхлээд тээвэрлэлтийн явцад ч бэрхшээлтэй шүү дээ. Түүний оронд манай нэг аяны хөнжлийг аваад явчихвал гурваас дөрвөн ам бүлтэй айл дулаахан, тав тухтай амрах боломжтой. Дээр нь сав баглаа боодол нь ус, чийг нэвтэрэхгүй учир норно хэмээн айх хэрэггүй. Би өмнөх ярилцлаган дээрээ дурдаж байсан Энх тайваны корпус олон улсын байгууллага  манай компанитай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж байгаа гэж. Аж ахуйн нэгж болоогүй өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байх үеэс бүтээгдэхүүний чанарыг сайшаан одоог хүртэл хамтран ажиллаж байгаа. Тус байгууллагаас ирсэн орон орны төлөөлөгч, сургагч багш нар Монгол улсад ажиллах хугацаандаа манай аяны хөнжлийг хэрэглэдэг. Хэрэглэж үзсэн хүн бүр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, бидэнд урам зориг бэлэглэдэг юм. Манай компанийн бас нэгэн давуу тал бол худалдан авалтын дараах засвар үйлчилгээгээ бүрэн хариуцдаг. Хүн жил ирэх тусам өөрчлөгдөж байдаг шүү дээ. Түүндээ тохируулаад аяны хөнжлөө засуулж болно. Өөрчлөлтөнд нь тааруулаад хөнжлийг нь засч өгдөг учраас манай үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг. Тэр сэтгэл ханамжаа ойр тойрныхондоо хуваалцаад дараагийн удаа нөгөө хүмүүс нь үйлчлүүлэхээр хүрэлцэн ирэх жишээний. Өнөөдрийг хүртэл манай компани ямар нэг албан ёсны зар сурталчилгаа ашиглалгүйгээр амжилттай яваагийн нууц хэрэглэгчдийн сэтгэл ханамж. 


-Аянын хөнжил зах зээлд амжилт оллоо. Дараагийн бүтээгдэхүүн юу байсан бол?


-Аяны хөнжлийн технологи шийдэл зөв байж гэдэг нь батлагдмагц, үүнийг хувцсанд нэвтрүүлэхээр шийдсэн. Ингээд хэд хэдэн төрлийн аяны хувцас хийж туршиж үзсэн. Би өмнө нь ч хэлж байсан бид бүх бүтээгдэхүүн дээрээ тодорхой хугацаанд судалгаа хийдэг гэж. Аяллын хувцасны тухайд ч мөн хэрэглэгчдийнхээ саналыг сонссон. Аялалд, анд явж байгаа хүмүүс хэрэглэх учраас  материалын хувьд ямар нэг дуу чимээ гаргадаггүй буюу өвөлдөө хөлдөж, зундаа чихардаггүй байх ёстой. Мөн байгалийн өнгөнөөс ялгарахгүй байх ёстой. Дээр нь  халаасыг хаана байрлуулах вэ. Цахилгаан, кноп байх шаардлагатай юу гэх мэтчилэн нэлээд судалсаны эцэст хамгийн тохиромжтой шийдлийг олсон. Манай бүтээгдэхүүн захиалгаар хийгддэг учраас хэрэглэгчээсээ солгой эсэхийг нь заавал асууна.


-Тэр хамаатай юу?


-Хамаатай байлгүй яахав. Хэрэглээний рефлекс нь өөр байдаг юм. Солгой биш бол баруун гарт зориулсан татахад эвтэйхэн цахилгаанууд хийж өгнө. Жишээлбэл Дагваа аварга гэхэд л солгой. Тэгэхээр Аваргын хувцаснуудын халаас зүүн талдаа байх жишээтэй. Зөвхөн аяны хувцас ч бус буу болон сумны гэр ч гэсэн солгой, барууныг тусгадаг. Загасчлахаар явж байгаа хүмүүс аюултай эд хэрэгсэлтэй их харьцдаг тул түүнийгээ өөрт гэмтэл бэртэл учруулахгүйгээр хийх хэрхэн халаасандаа хийх вэ гэдэгт ч бид бас анхаарал хандуулдаг. Жишээ нь өмдний халаас хажуу талдаа байвал ямар нэг үйлдэл хийхэд халаасан дахь үзүүртэй зүйлс бие рүү хатгах эрсдэлтэй. Тиймээс өмдний халаасыг тэгш буюу гуян дээр байрлуулах нь зохистой байдаг юм. Энэ мэтчилэн хувцас тус бүр дээр судалгаа хийж, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжид нийцүүлдэг.  Мөн манайх гутлын түрүү, малгай, цасны бээлий зэргийг үйлдвэрлэдгийг хэлэх нь зүйтэй байх.


-Аяны цүнхний талаар жаахан дэлгэрүүлээч?


-Бороо ус, тоос шороо нэвтэрдэггүй ачаан дээр тавьдаг аяны цүнхийг мөн хийж байгаа. Бүгдийг нь нэг дор багтааж шороо тоос болон бусад зүйлсээс хамгаалах зориулалтай энэ цүнх маань худалдаанд гараад нэг жил болж байгаа хэдий ч хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн бүтээгдэхүүний нэг болсон. Эхлээд худалдан авахдаа бидний хэлж байгаа чанарт эргэлздэг юм шиг байна лээ. Тэгээд өөрөө туршиж үзээд үнэхээр ус, чийг, шороо тоос нэвтэрдэггүй юм байна. Төдөн км явж үзлээ гээд ярьж байх жишээтэй. Үүнээс гадна үйлчлүүлэгчид маань хэрэглээндээ тохируулаад тусгай зориулалтын цүнхнүүд хийлгэдэг. Бид Пицца Хат, Тom n Toms, Хүннү грилл зэрэг компаниудын хүргэлтийн халуун баригчтай цүнхнүүдийг хийж өгсөн. 


-Майхан хийдэг үү? 


-Маш олон хүн наад асуултыг чинь тавьдаг. Бид ч хийх ажлын төлөвлөгөөндөө оруулчихсан байгаа.Нэг их удахгүй Flames брэндийн майхан та бүхний гарт хүрэх байхаа. Одоо судалгаа хийгдэж байна. 


-Өвлийн куртикнууд нэлээд эрэлттэй байх шиг санагдсан? Ер нь Flames зөвхөн анчдын, аялагчдын бус гэр бүлийн хэрэглээ болж байх шиг?


-Зөв олж харжээ. Flames гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан үндэсний брэнд болж өргөжиж байна. Эхний удаад өөртөө хувцас захиалсан аав дараагийн удаа гэр бүлийнхнээ дагуулаад ирдэг. Эхнэртээ, хүүхдүүдээ бас ийм хувцас хийлгэмээр байна гээд. Энэ өвөл бид бяцхан үйлчлүүлэгч нартаа зориулж куртик, мөрөвчтэй өмд нэлээд олныг хийлээ. Хамгийн бяцхан үйлчлүүлэгч маань ой таван сартай байсан. Та бүхэн мэдэх байх. Бид биеийн дулааныг хадгалах чадвартай нано материалаар хувцсаа доторлодог.Энэ материалын давуу тал нь биеийн дулааныг 80 хувиар барьж, үрэлтийнхээ явцад 30 хувийн дулаан үйлдвэрлэж байдаг. Дээр нь хөлөргөхгүй. Хөлөргөхгүй учраас даарч хөрөх, ханиад хүрэх зэрэгт санаа зовох шаардлагагүй. Хүүхдүүдэд тун тохиромжтой материал. Дээр нь мэргэжлийн дизайнертай зөвлөлдөж байгаад өнгө загвараа сонгож өөрт хамгийн ихээр таалагдсан хувилбараар хийлгэх боломжтой. Мэдээж дээр дурдсанчлан борлуулалтын дараах бусад үйлчилгээг бид хариуцна. Сүүлийн үед онлайнаар  захиалга аваад хүргэлт хийж байна. Ийнхүү онлайнаар захиалга гадаадад амьдарч байгаа монголчууд олноор хандаж байна.


-Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хэрэглэгчдэдээ хүрч үйлчилдэг танай хамт олонд ажлын амжилт хүсье.Ярилцсан баярлалаа. 


-Баярлалаа.


Б.Эрдэнэсүрэн 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.131.233.190)
    Chanartai sain khiij surmaar bna. Khiitsiig chini nariin uzekheer Bas l dutuu dulimag yum ikh baina lee shuu Khongoroo. Nertee turtuu khumuuseer reclam khiij ashiglakhdaa sain baij bolno gekhdee! gekhdee! zakhialga ugsun khumuusiin setgeld niitsuulekh tal deer ankhaar Chanar, biyed evtei baidal, material, oydol Bas ch gej khyamd khiilgeegui shuu
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • zochin (183.81.169.24)
    utas bolon hayagiig ni medmeer baina sh de
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.123.169)
    Маш сайхан мэдээ байна. Утас хаягийг нь мэдмээр байна.
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.118.101)
    холбоо тогтоох утас хаягийг нь хэлээ чээ
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    1 цаг 33 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    1 цаг 57 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    3 цаг 29 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    3 цаг 37 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    3 цаг 56 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    4 цаг 48 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    6 цаг 11 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    6 цаг 50 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    7 цаг 28 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    7 цаг 31 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    23 цаг 0 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК