Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг шалгасан тухай байнгын хорооны шалгалтын дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн УИХ-ын даргын зүгээс ч Эрдэнэттэй холбоотой асуудлыг бүх талын төлөөллийг оролцуулах чиг өгөөд байгаа. Тэгвэл уг асуудлыг хойшлуулж өгөх хүсэлтийг "Эрдэнэт"-ийн 49 хувийг эзэмшигчид тус байнгын хороонд бичгээр ирүүлжээ. Учир нь хуралдаанд оролцох төлөөлөл орон нутагт ажиллаж байгаа юм байна. Ингээд "Эрдэнэт"-ийн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг маргааш 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
Сэтгэгдэл (1)