УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч тус байнгын хорооны хуралдааны ирц бүрдчихсэн байсан ч МАН-ынхан хуралдаа орж ирэхгүй байсаар 10.30 цагт эхэллээ. Уг хуралд оролцохоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ТУЗ-ийн төлөөлөл Да.Ганболд болон О.Орхон нар иржээ. Уг нь дээрх асуудлыг өчигдөр хэлэлцэхээр болсон ч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг “Монгол зэс” компанийн холбогдох албан тушаалтнууд хөдөө орон нутагт ажиллаж байсан учир өнөөдөр болгон хойшлуулсан юм.
Сэтгэгдэл (4)