Ардчилсан намын дарга С.Эрдэнийг өнөөдөр намын VII их хурлаар ёсчлон баталсан. Мөн VII их хурлаар мөн намын дүрмийн төсөлд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл баталж байгаа. Тэгвэл өнөөдөр үдээс хойш дүрэм батлагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг ярилцах гэнэ. Дүрэм батлагдсаны дараа намын дарга санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг VII их хурлын төлөөлөгчид сонгох юм байна.