Орхон аймгийн Баян-Өндөр суманд нэгэн эмэгтэй осгож амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 29-ний шөнө гарчээ. Тэрбээр айлд очиж архи ууж байгаад маргалдан “Гэртээ харилаа” хэмээн хүүхдүүдээ дагуулан явсан аж. Замдаа нэгэн айлын зуны амбаарт орж унтаад нас барсан байна. 5-7 настай хоёр хүүхдийнх нь бие сайн байгаа бол нялх хүүхэд нь эмнэлэгт, бие нь хэвийн байгаа гэдгийг орон нутгийн эх сурвалж мэдээллээ.
Тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хамт архи уусан хүмүүсээс нь тайлбар мэдүүлэг авч, Шүүх эмнэлгийн шинжээчид цогцост нь үзлэг хийсэн байна. Шинжээч “Талийгаач архины хордлого, осголтын улмаас нас барсан, гаднын ямар нэгэн нөлөөгүй, зодуулж, цохиулсан шинж тэмдэг байхгүй” гэж дүгнэжээ.
Сэтгэгдэл (2)