Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батламжилснаар З.Энхболд чөлөөлөгдсөн. Шинэ даргын нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх даалгаврыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосон юм. Тэгвэл өнөөдөр 13:00 цагаас Төрийн ордны А танхимд Ардчилсан намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар хэвлэлийн хурал хийхээр болжээ. Өчигдрийн Их хурлын төгсгөлд Ц.Тувааныг АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.
Сэтгэгдэл (2)