2017.2.14, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19
ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2017.2.14, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.01-18.13
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.