Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар 13 асуудал хэлэлцжээ. Тодруулбал,
Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журамд нэмэлт, өөрлөлт оруулах тухай
Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах, худалдаа, аж ахуй эрхлэх журам
Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөж журам батлах тухай
Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байршуулахад дагаж мөрдөх журам батлах тухай
Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах шинэчилсэн журам батлах тухай
Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай
Хурлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой лүрэм журмыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх тухай
Нийтийн биеийн тамирыг дэмжих тухай
Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зөвшөөрлийг сунгах тухай
ОСНААГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн байна.