ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР
Аргын тооллын: 2017.3.4, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.27-18.41
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.