Өнгөрсөн хоногт зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо Энхтайвны өргөн чөлөө Төмөр замын дээд сургуулийн урд замд Хьюндай Верна маркийн машины жолооч А явган зорчигч 40 настай Д-г мөргөжээ.

Өнгөрсөн хоногт зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо Энхтайвны өргөн чөлөө Төмөр замын дээд сургуулийн урд замд Хьюндай Верна маркийн машины жолооч А явган зорчигч 40 настай Д-г мөргөжээ. Үүний улмаас Д газар дээрээ амиа алдсан байна. Мөн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны замд Хьюндай маркийн машины жолооч 58 настай эрэгтэй Б-г мөргөж, гэмтээгээд хэргийн газраас зугтсан байна. Уг этгээдийг эрэн сурвалжилж, хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэллээ.
Б.Чимэг