"Т" картыг олгох зөвшөөрлийг найман банкинд өгчээ
Үндэсний брэнд “Т” буюу төгрөг картыг гаргаж дотоодын зах зээл дээр хэрэглэгддэг виза, мастер картыг халах зорилготой ажээ. Тэгвэл Монголбанкнаас үндэсний брэнд “Т” картыг гаргахаар болж, анхны зөвшөөрлийг Худалдаа хөгжлийн банкинд олгосон билээ. Түүнчлэн, Монголбанк нэр бүхий найман арилжааны банкинд “Т” карт гаргах зөвшөөрөл дахин олгожээ.
Одоогоор Худалдаа хөгжлийн банкнаас гадна ХААН, Хас, Улаанбаатар, Капитрон, Голомт зэрэг томоохон банкууд “Т” карт гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn