Улсын дээд шүүхийн шүүгч нар аливаа хэргийг хяналтын шатанд шийдэхдээ тавуулаа хэлэлцдэг. Хэрэв хэн нэгэн шүүгч өвчтэй эсвэл ар гэрийн гачигдлаар чөлөө авсан бол хэлэлцэх хэргийн хугацааг заавал хойшлуулдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах эцсийн шатанд хянадаг учраас Улсын дээд шүүхийн хэргийг хянах бүрэлдэхүүн дутуу байж болохгүй.
Энэ утгаараа Улсын дээд шүүхийн шүүгчид нэг нэгээрээ биш нийтээрээ амардаг юм байна. Тиймээс Улсын дээд шүүхийнхэн бүгд амарсан бөгөөд ирэх есдүгээр сар хүртэл нэг ч хэрэг шийдэхгүй гэнэ.
Б.Золбоо