Өмнөговь аймагт аагим халуун нар шатаж, долдугаар сар гарсаар нэг дусал ч
бороо оролгүй сар дундаа орсон билээ. Гэтэл өчигдөр 15.00 цагийн орчимд
20 минутын бороо орж, үер болжээ. Гэнэтийн сул ус үерийн даланг сэт
даван гудамж талбайгаар сагаж, хуучин нисэх, Хан-Уул орчмын замын ус
зайлуулах хоолой байхгүйгээс хоригдсон ус буцан эргэж, гэр хорооллын
айлуудыг усанд автуулсан байна. Ер нь Даланзадгад хотод ус зайлуулах
хоолойг шаардлагатай газруудад хийгээгүйн дээр газар олголт эмх
замбараагүй, хяналтгүй байгаа нь засмал замд тулгаад барьсан хашаа
гэрүүд үерийн усанд эн тэргүүнд автах шалтгаан болжээ.


24tsag.mn