Хөлбөмбөгийн тэмцээний билет зарагдахгүй байна

Олимпийн нээлт, хаалт, хөнгөн атлетик, усан сэлэлт, дугуйн спортын тэмцээний билетүүд эрэлт ихтэй байгаа юм. Харин хөл бөмбөгийн тэмцээнийг хүмүүс бараг сонирхохгүй байгаа учир 500 мянган билетийг худалдаанаас эргүүлэн татсан гэнэ. Олимпийг зохион байгуулах хорооноос олимпийн 6 сая гаруй билет худалдаанд гарсан тухай мэдэгдлээ. 2,5 сая билетний үнэ 32 ам.доллараас хэтрэхгүй байх бол зарим тэмцээний нээлтийн билет 49-130 ам.долларын үнэтэй аж. Хамгийн үнэтэй билет нь эрэгтэйчүүдийн 100 м гүйлтийн 1170 ам.доллар юм. Олимпийн хороо билетний худалдаа 600 сая фунт буюу 950 сая ам.доллар болно гэж тооцоолсон байна.
Д.Ундрах 24tsag.mn