
Армений Жермук хотод “Олон улсын шатрын холбоо”-ний эмэгтэйчүүдийн Гран-При буюу “Том цом”-ын тав дахь шатны тэмцээн болж байгаа билээ. Дэлхийн шилдэг 12 шатарчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас их мастер Батхуягийн Мөнгөнтуул эх орноо төлөөлөн оролцож байна. Түүнээс гадна дэлхийн хамгийн залуу аварга БНХАУ-ын Хоу Ифань, Жао Сюэ, Жу Вэнжунь, Жуань Луфэй, Энэтхэгийн Хумри Конеру, Украиний Катерина Лагно, ОХУ-ын Надежда Косинцева, Екатерина Ковалевская, Армений Элина Даниелян, Лилит Мкртчян, Гүржийн Нино Хурцизе нарын шилдэг шатарчид тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм.Тэмцээний эхний өдөр их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн аварга Хоу Ифаньтай тоглож тэнцсэн бол хоёрдугаар өрөгт мөн урд хөршийн Жуань Луфэйтэй тог¬лож хожигдсон байна. Харин тэрбээр өнөөдөр гуравдугаар өргийн тоглолтоо ОХУ-ын Екатерина Ковалевскаятай хийх аж
Ц.Болор.