

Энэ жилийн Дэлхийн Мисс олон улсны наадам манай улстай хамгийн ойр буюу Өвөр Монголын Ордос хотноо энэ сарын 24-өөс ирэх сарын 18-ны хооронд болно.
Наадмын бэлтгэл ажил бараг дуусах шатандаа орж улс улсын миссүүдээ хүлээн аваад эхэлжээ. Тэмцээнд 120 орны гоо бүсгүй оролцох бөгөөд өнөөдрийн байдлаар 50 гаруй улсын мисс Ордос хотод очсон байна. Ордос хотын төвд орших Доншин цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь багтаажийн хувьд Бээжингийн олимпийн Шувууны үүр цогцолбортой ойролцоо юм байна.
Түүхэнд дээгүүрт
тэмдэглэгдсэн, хамгийн үзүүштэй гэгдэг энэхүү наадам нь 1951 оноос уламжлал
болон зохиогдож байгаа. Анхны Дэлхийн миссийн титэмийг Швед бүсгүй Кики
Хааконсон авч байжээ. Энэ жилийн Дэлхийн Миссийн тэмцээн манай оронтой ойрхон болж байгаа учир өөрийн орны миссээ
дэмжихийн зэрэгцээ дэлхийн хэмжээнд зохион байгуулаггдаг энэхүү тэмцээнийг
үзэх болмж монголчууд бидэнд нээгдэж байна. Наадам зохион байгуулагчдын мэдээлж буйгаар тэмцээнийг 160 орны нэг тэрбум
орчим хүн ирж үзэх гэнэ. Наадмыг дэлхийн таван том
телевизийн суваг шууд дамжуулан үзүүлэх юм.
Э. Мөнх