Автобусны буудлаас цогцос олджээ

Өнгөрсөн шөнө СБД-ийн нэгдүгээр хороо МУБИС-ийн зүүн тийшээ явдаг
автобусны буудлын саравчин доороос эрэгтэй хүний цогцос олджээ. Одоогоор
нэр хаяг нь тодорхойгүй байгаа бөгөөд 50 орчим насны эрэгтэй нас барсан
байдалтай олдсон байна. Түүнийг олоход цагаан өнгийн хагас ханцуйтай
срочкон цамц, гадуураа олон карматай саарал өнгийн жилетик, хар саарал
өнгийн өмд, хар пүүзтэй, хөлийн 10 хуруугүй мухар, 50 орчим насны
эрэгтэй хүн эрүүний доод хэсэгт зулгаралтай, эрүүний яс хугарч, хэл
үзүүр хэсгээс дунд хэсэг хүртэл тэгш биш няцарч урагдсан байдалтай
олджээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм
байна.
Д.Ундрах 24tsag.mn