
Бургас нисэх буудалд жуулчны автобусанд амиа золиослогч тэсрэх бөмбөг тавьснаас болж Израйлийн таван жуулчин, автобусын жолооч нас барсан юм. Израйлийн тал дээрх халдлагад Леваны Хезболлах бүлэглэлийг буруутгаж байгаа.
Израйлийн тал дээрх халдлага нь цөмийн эрдэмтдийг хөнөөсөн аллагын хариу дахь Ираны өшөө авалт байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч Ираны албаны хүмүүс дээрх дэлбэрэлтэд алан хядагчдын хийсэн ажил хэмээн үзэж байна. Нисэх буудал эргээд хэвийн ажиллагаанд орсон байна. Болгарт Израйлийн жуулчид олноор очиж амардаг тул Израйлийн тал жуулчдын аюулгүй байдалд анхаарахыг тус улсаас хүссэн байна.